Dark Light
Гадаад | 2026-02-16

TIKTOK ДАХЬ ХЯТАДЫН НӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Сүүлийн үед “Chinamaxxing” гэх нэршилтэй чиг хандлага барууны сошиал орчинд эрчимтэй дэлгэрч, ялангуяа TikTok дээр олны анхаарлыг татаад байна. “Ни хао, бид бүгд одоо хятадууд” гэх хошигнолтой урианаас эхэлсэн энэ давлагаа нь Хятадын өдөр тутмын амьдралын хэв маяг, эрүүл мэндийн дадал, соёлын элементүүдийг дуурайх, туршиж үзэх хэлбэрээр илэрчээ.

Энэ чиг хандлага зөвхөн цахим хошигнол төдий бус, Хятадын “зөөлөн хүч”-ний илрэл гэж зарим шинжээч үзэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар Хятадын брэнд, соёлын бүтээгдэхүүнүүд илүү анхаарал татах болсон. Жишээлбэл, Labubu хүүхэлдэй тренд болж, Mixue-ийн бөмбөлөгтэй цай, Luckin Coffee-ийн шинэ салбаруудад урт дараалал үүсэх болжээ.

Зарим ажиглагчийн үзэж буйгаар, энэ чиг хандлага нь Хятадын өсөлтөөс илүүтэй Америкийн мөрөөдөл бүдгэрч буй мэдрэмжтэй холбоотой байж магадгүй. Иракийн дайн, 2008 оны санхүүгийн хямрал, дотоод улс төрийн хуваагдал зэрэг үйл явдлуудын дараа өссөн залуу үе ирээдүйдээ эргэлзэх болсон. Үүний зэрэгцээ Хятадын өндөр хурдны төмөр зам, дэд бүтэц, технологийн хөгжил нь “ирээдүйн дүр зураг”-ийг илүү тодорхой харуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж буй юм.

Хятадын эрх баригчид энэ чиг хандлагыг эергээр хүлээн авч буйгаа илэрхийлсэн. Төрийн хэвлэлүүд “Хятадын амьдралын хэв маяг дэлхийн анхаарлыг татаж байна” хэмээн онцолж, гадаадын залуус Хятадын өдөр тутмын амьдралыг сонирхож буйд баяртай байгаагаа мэдэгдсэн.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22