Dark Light
Гадаад | 2026-02-16

УКРАИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН СААТУУЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Авлигын дуулианд нэр холбогдсоны улмаас өнгөрсөн жил засгийн газрын албан тушаалаасаа огцорсон Герман Галущенко галт тэргээр Украинаас гарах гэж байх үедээ баривчлагдсан байна.

Тэрээр өнгөрсөн 11-р сард 100 сая ам.долларын хөрөнгө  шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон хэд хэдэн засгийн газрын албан тушаалтны нэг юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, дайны турш түүний хамгийн ойрын зөвлөхөөр ажилласан Андрей Ермак-ийн гэрт нэгжлэг хийсний дараа тэрээр огцорсон боловч Ерөнхийлөгч болон Ермак нарыг албан ёсоор буруутгаагүй байна.

Уг дуулиан нь АНУ-аас сонгууль явуулах шахалтыг нэмэгдүүлсэн бөгөөд Украины Үндсэн хуулийн дагуу 2022 онд дайн эхэлснээс хойш сонгуулийг түр зогсоосон хэвээр байгаа юм. Украины Үндэсний Авлигатай Тэмцэх Товчоо (НАБУ) ням гарагт мэдэгдэл хийхдээ “Мидас” ажиллагааны хүрээнд мөрдөгчид хуучин эрчим хүчний сайдыг улсын хилээр нэвтрэх үед нь саатуулсан гэж мэдээлжээ. НАБУ мэдэгдэлдээ түүний нэрийг дурдаагүй ч Украины хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Галущенког гэж онцолсон байна.

Галущенко өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө гурван жилийн турш Эрчим хүчний сайдын албыг хашиж байжээ. Зеленскийгийн мэдээлснээр тэрээр өнгөрсөн 11-р сард огцрох хүсэлтээ өгсөн байна. Түүний залгамжлагч Светлана Гринчук ч мөн адил энэ дуулианд нэр холбогдож огцорчээ.

НАБУ саатуулах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч цаг тухайд нь мэдээлэл хүргэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

“Мидас ажиллагаа” болох томоохон мөрдөн шалгах ажиллагаа нь 15 сарын турш үргэлжилсэн бөгөөд НАБУ болон Авлигын эсрэг мэргэжлийн прокурорын газар (SAP) хамтран хэрэгжүүлжээ.

Украины эрчим хүчний салбарт их хэмжээний авлига гарсан гэх мэдээлэл нь дотоодод ихээхэн дургүйцэл төрүүлж байна. Үүнтэй зэрэгцэн Орос улс өвлийн улирал эхлэхийн өмнө Украины эрчим хүчний дэд бүтцэд халдах довтолгоогоо эрчимжүүлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22