Dark Light
Гадаад | 2026-02-23

АНУ-Д ИМПОРТЛОГДОХ БҮХ БАРААНД 15 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ-ын Дээд шүүх Доналд Трамп-ын 2025 онд зарласан татварыг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ.

Гэвч шүүхийн шийдвэр гарсны дараахан Трамп АНУ-д импортлогдох бүх бараанд 15 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдсэн нь зах зээл, засгийн газруудын эргэлзээг улам нэмэгдүүлэв.

Энэтхэг, Индонез зэрэг олон улс сүүлийн саруудад АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, АНУ-д тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийхээ амлаад байсан.

Анх маш өндөр татвар байсан орнуудын хувьд 15 хувийн шинэ татвар харьцангуй “ашигтай” мэт харагдаж болох ч бодит байдал дээр тодорхойгүй байдал хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22