Энэтхэг, АНУ хоёр энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээг хойшлуулжээ. Учир нь АНУ-ын Дээд шүүх Доналд Трамп-ын засаг захиргаанаас тогтоосон татварыг хүчингүй болгосон шийдвэрийн “үр дагаврыг судлах” шаардлага үүссэн байна. Энэ талаар Энэтхэгийн Худалдааны яамны албан тушаалтан BBC-д мэдээлжээ.
Энэтхэгийн төлөөлөгчид энэ сарын эхээр зарлагдсан түр хугацааны худалдааны хэлэлцээрийн нөхцөлийг эцэслэн тохиролцохоор айлчлах ёстой байсан. Зарим асуудал тодорхойгүй хэвээр байсан ч уг хэлэлцээрийн хүрээнд Энэтхэгийн бараанд ногдуулах АНУ-ын татварыг 50 хувиас 18 хувь болгон бууруулахаар ярилцсан байна.
Гэвч Трамп АНУ-д импортлогдох бүх бараанд 15 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн нь тодорхойгүй байдал үүсгэлээ. Шүүхийн шийдвэр болон шинэ татварууд нь АНУ болон бусад орнуудын хооронд байгуулагдсан худалдааны хэлэлцээрүүдэд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА






Гадаад









