Dark Light
Гадаад | 2026-02-25

СЕНЕГАЛЫН ЕРӨНХИЙ САЙД ЛГБТ-ИЙН ЭСРЭГ ХУУЛИЙГ ЧАНГАТГАХ САНАЛ ДЭВШҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Сенегал улсын Ерөнхий сайд Усман Сонко ижил хүйстний харилцаанд ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг парламентад өргөн барилаа. Уг төсөлд ижил хүйстэн хоёр хүний бэлгийн харилцаанд оноох ялыг 1–5 жилээс 5–10 жил болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.

Лалын шашинтнууд голчлон оршин суудаг Баруун Африкийн энэ улсад ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг хориглодог.

Мөн ижил хүйстний харилцааг сурталчилсан, дэмжсэн этгээдэд 3–7 жилийн хорих ял, ойролцоогоор 18,000 ам.долларын торгууль ногдуулах юм. Харин бусдыг ижил хүйстэн гэж нотлох баримтгүйгээр гүтгэвэл шийтгэл оногдуулах заалт ч багтжээ.

Шинэчилсэн хууль нь уг үйлдлийг хөнгөн гэмт хэргийн ангилалд хэвээр үлдээх юм.

Сүүлийн үед тус улсад ЛГБТ-ийн эсрэг хуулийн хүрээнд олон баривчилгаа хийгдэж, энэ сард гэхэд 30 орчим хүнийг саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Уг асуудал нь мусульман шашинтнууд зонхилсон, нийгмийн хувьд консерватив Сенегал улсад удаан хугацаанд маргаан дагуулж иржээ.

Хүний эрхийн байгууллагууд үүнийг тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг олон улсын хэмжээнд хамгаалагдсан эрхүүдийг зөрчиж байна гэж шүүмжилж байна.

Африкийн бусад орнуудад ч ижил төстэй хуулиуд батлагдсан байдаг. Тухайлбал, Буркина Фасо 2023 онд ижил хүйстний харилцааг хориглох хууль баталсан. Мөн Уганда 2023 онд ижил хүйстний харилцаанд цаазаар авах ял оноох боломж бүхий дэлхийн хамгийн хатуу хуулиудын нэгийг баталсан юм.

Ерөнхий сайд Усман Сонкогийн нам парламентын олонхыг бүрдүүлж байгаа ч хуулийн төслийн санал хураалтын тов хараахан зарлагдаагүй байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22