Челси баг 2024–2025 оны улиралд 355 сая фунт стерлинг /ойролцоогоор нэг их наяд долоон зуун хорин тэрбум төгрөг/-ийн алдагдал хүлээсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
УЕФА-гийн тайланд Челсигийн санхүүгийн дэлгэрэнгүй задланг бүрэн нийтлээгүй ч клуб Европын шилдэг багуудтай дүйцэхүйц хэмжээний зардал гаргасан ч орлого нь зардлаа нөхөж чадаагүйг онцолжээ.
- Цалингийн зардал: 390 сая фунт стерлинг /Ойролцоогоор 1.7 их наяд төгрөг/
- Үйл ажиллагааны зардал: 241 сая фунт стерлинг /Ойролцоогоор 1.05 их наяд төгрөг/
- Бүрэлдэхүүний нийт өртөг: 1.5 тэрбум фунт стерлингээс дээш /Ойролцоогоор 6.5 их наяд төгрөг/
Харин тоглолтын өдрийн орлогын хувьд Челси Ливерпүүл-ээс тоглолт бүрд дунджаар 1.2 сая фунт стерлингээр бага орлого олсон байна.
Арилжааны орлого өмнөх оноос буурч 207 сая фунт стерлинг болсон нь Манчестер Сити-ийн үзүүлэлтээс 165 сая фунт стерлингээр бага байгаа нь салбарын нийт өсөлтийн чиг хандлагатай зөрчилдөж буйг харуулж байна. Харин нэвтрүүлгийн орлого 167 саяас 193 сая фунт стерлинг болж өссөн нь ДАШТ-д амжилттай оролцсонтой холбоотой гэж тайлбарлажээ.
2021 онд хөрөнгө оруулалтын “BlueCo” компани клубийг худалдан авснаас хойш санхүүгийн бодлого нь маргаантай хэвээр байна.
Б.ЭНХЗАЯА







Гадаад






