Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Жеффри Эпштейн-тэй холбоотой асуудлаар Конгрессын хороонд мэдүүлэг өгөхөөр болжээ.
Мэдүүлэг өгөх товыг хараахан зарлаагүй байна.
Хууль зүйн яамнаас Эпштейний мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор гаргасан 3.5 сая гаруй баримт бичигт Лутникийн нэр дурдагдсан юм. Баримтад дурдсанаар тэрээр 2012 оны 12-р сарын 23-нд Эпштейний Карибын тэнгис дэх хувийн арал дээр очсон байна.
Лутник өмнө нь 2005 онд Эпштейнтэй холбоотой асуудлаас хойш харилцаагаа тасалсан гэж Конгресст мэдүүлж байсан ч 2012 оны айлчлал ил болсноор улс төрийн маргаан дагуулж эхэлжээ. Эпштейний хохирогчдоос Лутниктой холбоотой ямар нэгэн гомдол гараагүй байна.
Түүний мэдүүлгийн тов ойрын хугацаанд тодорхой болох төлөвтэй байна.
Б.ЭНХЗАЯА








Гадаад









