Dark Light
Гадаад | 2026-03-04

ТРАМП: ИРАНЫ БАГ ДАШТ-Д ОРОЛЦОХ ЭСЭХ НЬ НАДАД ХАМААГҮЙ

Image

Доналд Трамп “Ираны хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эсэх нь надад хамаагүй” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдэл нь АНУ, Израил Иранд цохилт өгч, улмаар Иран Персийн булан дахь АНУ-ын холбоотон орнууд руу довтолж, бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор гарчээ.

2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик улсууд хамтран 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-ний хооронд зохион байгуулах юм.

ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстром “Бидний гол зорилго бол бүх оролцогчдыг хамарсан аюулгүй Дэлхийн аваргыг зохион байгуулах” гэжээ.

Ираны баг ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцох эрхээ аваад байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Сиэтл хотод Египетийн эсрэг хийж, ДАШТ-ний эхний тоглолтоо Лос Анжелес хотод Шинэ Зеланд, Бельгийн эсрэг хийхээр төлөвлөсөн байна.


Эх сурвалж | BBC SPORT
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00