Dark Light
Гадаад | 2026-03-05

ДЕЛСИ РОДРИГЕС: УУЛ УУРХАЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ-ын Дотоод хэргийн сайд Дуг Бургум Каракас хотод Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригестай уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тус уулзалт Доналд Трампын Венесуэлийн газрын тос, эрдэс баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд болсон гэж ажиглагчид үзэж байна.

Венесуэл нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэйд тооцогддог улс бөгөөд алт, зэс, алмааз, колтан зэрэг стратегийн ашигт малтмалын томоохон ордуудтай.

Уулзалтын төгсгөлд Родригес Венесуэлийн уул уурхайн тухай хуулийг шинэчлэх саналыг ойрын өдрүүдэд хууль тогтоох байгууллагад өргөн барина гэдгээ мэдэгдэв. Тэрээр төрийн мэдлийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа онцолсон.

1 дүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурог баривчлах зорилготой цэргийн ажиллагааг НҮБ-ын шинжээчид олон улсын эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн гэж шүүмжилсэн. Үүний зэрэгцээ Трамп Венесуэлийн газрын тосыг “АНУ эзэмших эрхтэй” гэж мэдэгдсэн нь маргаан дагуулсан юм.

Шүүмжлэгчид АНУ Венесуэлийн байгалийн баялгийг өөрийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна. Олон улсын эрх зүйд улс орон бүр өөрийн байгалийн баялагт бүрэн эрхтэй байх зарчим үйлчилдэг. Үүнийг зөрчих нь тусгаар тогтнол, тусгаар улс байх эрхэд халдсан үйлдэлд тооцогдож болзошгүй байна.

Венесуэлийн эдийн засгийн хямралын улмаас албан бус уул уурхайн салбар өргөжиж, хяналт, зохицуулалт сул байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард хүчтэй борооны дараа алтны уурхай нурж, 14 хүн амиа алдсан осол гарсан юм.

Венесуэлийн нөөц баялаг нь эдийн засгийн сэргэлтийн боломж болж харагдаж буй ч геополитикийн ашиг сонирхол, тусгаар тогтнолын асуудалтай огтлолцож, “хамтын ажиллагаа юу, мөлжлөг үү?” гэсэн асуултыг нээлттэй хэвээр үлдээж байна.


Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00