Dark Light
Гадаад | 2026-03-05

УУРХАЙД ХӨРСНИЙ ГУЛГАЛТ БОЛЖ 200 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Рубаяа колтаны уурхайд хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан талаар тус улсын эрх баригчид мэдээллээ.

Амь үрэгдэгсдийн дунд 70 орчим хүүхэд байсан байна.

Харин уурхайг хянаж байгаа “M23 босогчдын бүлгийн” албан тушаалтан Фанни Каж засгийн газрын мэдээллийг үгүйсгэж, нуралт нь борооны улмаас бус бөмбөгдөлтөөс үүдэлтэй, 5 хүн нас барсан гэж мэдэгджээ. Фанни Каж “Хүмүүсийн нийтэлж байгаа зүйл үнэн биш. Газар хөдлөлт болоогүй, бөмбөгдөлт болсон. Нас барагсдын тоо хүмүүсийн ярьж буй шиг их биш, 5 хүн нас барсан” гэж хэлсэн байна.

Гэсэн ч уурхайд ажиллаж байсан уурхайчин Ибрахим Талусек ослын дараа 200 гаруй хүний цогцсыг гаргаж авахад оролцсон гэж мэдэгджээ. Тэрээр “Бид айж байгаа ч энэ бол хүний амь нас. Гэвч уурхайн эзэд нас барагсдын бодит тоог зарлахыг хүсэхгүй байна” гэсэн байна.

Тус уурхайг 2024 оноос хойш “Alliance Fleuve Congo / M23” босогчдын бүлэг хянаж байгаа юм. Тус бүлгийн албан тушаалтны мэдээлснээр, ослын дараа уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, бүс нутгийг хамгаалалтад авч, уурхайчдын аюулгүй байдлыг хангах хүртэл олборлолтыг зогсоожээ.

Өмнө нь Рубаяа орчимд ижил төрлийн осол гарч байсан юм. Энэ оны 1 дүгээр сарын сүүлээр хүчтэй борооны дараа хөрсний нуралт болж, 200 гаруй хүн амиа алдсан байна.

Рубаяа нь дэлхийн колтаны ойролцоогоор 15 хувийг үйлдвэрлэдэг стратегийн чухал бүсэд тооцогддог. Колтан нь тантал металл болгон боловсруулж, гар утас, компьютер, сансрын техник, хийн турбин зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг.

Хүчтэй бороо, аюулгүй ажиллагааны сул стандарт, хууль бус олборлолт зэрэг нь тус бүс нутагт уул уурхайн осол давтагдах шалтгаан болж байгааг шинжээчид анхааруулсаар байна.


Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00