Dark Light
Гадаад | 2026-03-05

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Иракийн идэвхтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Янар Мухаммедын амиа алдсан хэрэг дэлхийн хэмжээнд эмгэнэл, эсэргүүцлийг дагуулж, шударга ёсыг тогтоохыг уриалсан шаардлагыг улам хүчтэй болгож байна.

66 настай Янар Мухаммед энэ долоо хоногийн эхээр Иракийн нийслэл Багдад  хотын хойд хэсэгт гэрийнхээ гадна мотоциклтой үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүдийн буудлагад өртжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан талаар түүний хамтран байгуулсан “Organization of Women's Freedom in Iraq” мэдэгдсэн байна.

Тус байгууллага уг халдлагыг “террорист гэмт хэрэг” хэмээн буруутгаж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тэгш байдлын үнэт зүйлсэд чиглэсэн шууд довтолгоо гэж тодорхойлжээ.

Мухаммед нь 2000-аад оны эхэн үеэс эхлэн гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, “нэр төрийн аллага” зэрэг хүйсийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн олон зуун эмэгтэйд зориулсан аюулгүй байр, хамгаалах төвүүдийг байгуулж байв.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ хэргийг хатуу шүүмжилж байна. “Amnesty International” уг халдлагыг “харгис хэрцгий, хүний эрхийн хамгаалагчдыг, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг дуугүй болгох зорилготой тооцоолсон халдлага” гэж тодорхойлсон байна.

Иракийн Ерөнхий сайд Мухаммед Шиа аль-Судани уг аллагын хэргийг нэн даруй мөрдөн шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

“Amnesty International” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Янар Мохаммед бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний бэлгэ тэмдэг байсан. Тэр байнга заналхийлэлтэй тулгарч байсан ч хэзээ ч тэмцлээ орхиогүй” хэмээн дурсан эмгэнэл илэрхийлсэн байна.


Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00