Dark Light
Гадаад | 2026-03-06

ИХ БРИТАНИ ОЙРХ ДОРНОДООС ИРГЭДЭЭ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Ойрх Дорнодод гацсан иргэдээ эх оронд нь буцаах Их Британийн засгийн газрын анхны нислэг Лондон хотын Станстед нисэх онгоцны буудалд газардлаа.

Уг нислэг Лхагва гарагт Оманы нийслэл Маскатаас хөөрөхөөр төлөвлөгдөж байсан ч техникийн шалтгаанаар хойшлогдож, 24 цагийн дараа хөөрсөн байна.

Их Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер “Арабын Нэгдсэн Эмират улсаас 4000 гаруй хүн эх орондоо буцаж ирээд байна. АНЭУ-аас Их Британи руу дахин долоон нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа” гэжээ.

Одоогоор Саудын Араб, Иран, Ирак, Катар, Бахрейн, Кувейт, Сири, Арабын Нэгдсэн Эмират, Израиль зэрэг олон улсын нислэгүүд бүрэн болон хэсэгчлэн хязгаарлагдсан хэвээр байгаа юм.

Их Британи нислэгт суух эрхийг хамгийн эмзэг бүлгийн иргэдэд олгож байгаа бөгөөд зөвхөн Их Британийн иргэд, тэдний гэр бүлийн гишүүд болон 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулж байна.

Мөн Их Британийн засгийн газар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд нэмэлт арга хэмжээ авч Киприйн ойролцоо байрлах Акротири дахь цэргийн баазыг хамгаалахын тулд тэнгисийн цэргийн “HMS Dragon “устгагч хөлөг онгоцыг ирэх долоо хоногт Газар дундын тэнгист илгээхээр төлөвлөсөн байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00