Dark Light
Гадаад | 2026-03-08

ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨРШ ОРНУУДААСАА УУЧЛАЛТ ХҮСЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан төрийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ тус улс хөрш орнууд руу довтолсонд уучлалт хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Дайралтад өртсөн хөрш орнуудаасаа бид уучлалт хүсэх ёстой. Манай удирдагчид, командлагчид, шавь нар дайсны ширүүн довтолгооны улмаас амь үрэгдсэн. Манай зэвсэгт хүчин улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд өөрсдийгөө золиослоход бэлэн байна” хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр командлагчид байхгүй нөхцөлд цэргүүд улс орныхоо газар нутгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг бие даан авч ажилласан гэж мэдэгджээ. Түүнчлэн Иран улс хөрш орнууд руу довтлох төлөвлөгөөгүй байсан бөгөөд бүс нутгийн орнуудыг “ахан дүүс” хэмээн тодорхойлж, тэдэнтэй хамтран энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг зорьж буйгаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгчийн мэдээлснээр, Түр удирдагчдын зөвлөлөөс “хөрш орнууд Иран руу довтлоогүй тохиолдолд цаашид цохилтын бай болох ёсгүй” гэсэн шийдвэр гаргасан аж. Тэрбээр үүсээд буй нөхцөл байдлыг дипломат аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг мөн онцолсон байна.

Үүнээс өмнө Ираны эрх баригчид нийслэл Техран хотод төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээж эхэлснийг мэдээлээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00