Dark Light
Гадаад | 2026-03-09

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ болон Израилын Ирантай хийж буй мөргөлдөөн ширүүсэж буйтай холбоотойгоор газрын тосны үнэ 2022 оноос хойш анх удаа нэг баррель нь 100 доллароос давлаа.

Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ болон Израил Иран даяар агаарын цохилт өгч, газрын тосны агуулах зэрэг олон стратегийн байг онилжээ.

Зах зээлийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр Азийн хөрөнгийн биржүүд ч огцом уналттай байв. Японы Nikkei 225 индекс 5 хувь, Өмнөд Солонгосын Kospi индекс 6 хувиас дээш, Австралийн ASX 200 индекс бараг 4 хувиар тус тус буурсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолойн тээвэрлэлт гуравдугаар сарын сүүл хүртэл хэвийн бус байдалтай үргэлжилбэл газрын тосны үнэ нэг баррель нь 150 доллароос давж болзошгүй юм.

Газрын тосны үнэ өсөх нь тийрэлтэт түлш, бордооны түүхий эд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх магадлалтай. Персийн булангийн орнуудаас нийлүүлдэг эрчим хүчний нөөцийг голчлон Азийн орнууд хэрэглэдэг боловч үнийн өсөлтийн нөлөө дэлхий даяар мэдрэгдэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны цөмийн аюулыг арилгахын тулд үүсэж буй богино хугацааны өсөлт” гэж мэдэгджээ.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00