Dark Light
Гадаад | 2026-03-12

ИРАН ДАШТ-ИЙГ ӨНЖИХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Ираны шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байж болзошгүй талаар тус улсын Спорт, залуучуудын яамны сайд Ахмад Донямали мэдэгдлээ.

2026 FIFA World Cup АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж, 2026 оны зургаадугаар сарын 11-нд эхлэхээр төлөвлөгдөөд байна. Ираны шигшээ баг хэсгийн шатанд гурван тоглолт хийх хуваарьтай байсан бөгөөд зургаадугаар сарын 15, 21-нд Лос Анжелес хотод Шинэ Зеланд болон Бельги улсын багтай, зургаадугаар сарын 26-нд Сиэтл хотод Египетийн багтай тоглохоор төлөвлөгджээ.

Гэвч бүс нутгийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан Ираны баг оролцох эсэх нь тодорхойгүй болоод байна. АНУ болон Израил улс Иранд цохилт өгсний дараа тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Үүний хариуд Иран Израиль болон АНУ-ын цэргийн бааз байрладаг хэд хэдэн улс руу пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсон байна.

Ираны сайд Донямали “Манай удирдагчийг хөнөөсөн ийм нөхцөлд бид Дэлхийн аваргад оролцох боломжгүй. Манай тоглогчдын аюулгүй байдал баталгаагүй байна” гэж “IRIB Sports Network”-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Мөн “Сүүлийн найм, есөн сарын хугацаанд бидэнд хоёр дайн тулгаж, олон мянган хүн амиа алдсан. Ийм нөхцөлд тэмцээнд оролцох боломж бараг байхгүй” гэжээ.

Харин FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өмнө нь Доналд Трамп-тай уулзах үеэр Ираны оролцооны талаар ярилцсан тухайгаа мэдэгдсэн байна. Тэрээр “Хөлбөмбөг дэлхийн хүмүүсийг нэгтгэдэг. Ийм том тэмцээнүүд илүү их эв нэгдлийг бий болгох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Үүнээс гадна Ираны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мехди Таж мөн аюулгүй байдлын асуудлаас болж багийг АНУ руу илгээх боломжид эргэлзэж буйгаа хэлсэн байна.

Хэрэв Иран тэмцээнээс албан ёсоор татгалзвал FIFA-гийн дүрмийн дагуу орлох багийг сонгох боломжтой. Боломжит хувилбаруудын нь Ирак, АНЭУ-ын баг байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Мөн шинжээчдийн үзэж буйгаар Ираныг ДАШТ-ээс хасах эсэхийг шийдэхэд одоохондоо эрт байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс ихээхэн шалтгаалах юм.


Эх сурвалж | BBC SPORT
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00