АНУ болон Израилийн Ирантай хийж буй мөргөлдөөн тэнгисийн бүс рүү тэлж, газрын тос тээвэрлэгч танкерууд халдлагад өртсөнөөр дэлхийн эрчим хүчний зах зээлд эрсдэл үүсээд байна.
Ираны дайралтын улмаас хэд хэдэн танкер шатаж, Оманы боомтод гал гарсан бол дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол гарцын нэг болох Ормузын хоолойн орчимд гурван хөлөг онгоц цохилтод өртсөн талаар мэдээлэв.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн 13 дахь өдрөө үргэлжилж байна. Мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх болгоомжлол нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон улсын хамтын нийгэмлэг газрын тосны үнийн огцом савлагааг зөөлрүүлэхийн тулд онцгой байдлын нөөцөөс гаргах тохиролцоонд хүрчээ.
Б.ЭНХЗАЯА







Гадаад









