Dark Light
Гадаад | 2026-03-15

РЕППЕР, УЛС ТӨРЧ БАЛЕНДРА ШАХЫН НАМ БАЛБЫН СОНГУУЛЬД ЯЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Балбын парламентын сонгуульд Rastriya Swatantra Party (RSP) үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ нь өнгөрсөн жил залуучуудын удирдсан эсэргүүцлийн жагсаал тухайн үеийн засгийн газрыг огцруулснаас хойш болсон анхны сонгууль юм.

Санал хураалтын эцсийн дүнгээр RSP парламентын доод танхимын 182 суудлыг авч, гуравны хоёрын олонх бүрдүүлж чадаагүй ч сүүлийн хэдэн арван жилд Балбад нэг намын авсан хамгийн том ялалтад тооцогдож байна.

Харин Nepali Congress 38 суудал авч хоёрдугаарт орсон бол Communist Party of Nepal (Unified Marxist–Leninist) буюу CPN-UML 25 суудал авч гуравдугаарт бичигджээ. Сонгогчдын ирц нийт 19 сая орчим сонгогчийн 60 хувьтай гарсан байна. Энэхүү үр дүн нь рэпперээс улс төрч болсон Balen Shah-ыг улсын дараагийн удирдагч болох боломжид ойртуулж байна.

Бален Шах гэж хэн бэ?

Олон нийтэд “Бален” нэрээрээ танигдсан 35 настай Бален Шах нь барилгын инженер мэргэжилтэй бөгөөд Балбын хип-хоп урсгал болох NepHop-ын төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр нийгмийн асуудлыг хөндсөн олон дуу гаргасан бөгөөд түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Balidan” (балба хэлээр “золиослол” гэсэн утгатай) дуу YouTube платформд хэдэн сая үзэлттэй болсон.

Өнгөрсөн жил олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хориглосонтой холбоотойгоор өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр Шахын нэр хүнд эрс өссөн. Тухайн үед авлига, ажилгүйдэл, эдийн засгийн зогсонги байдалд иргэдийн дургүйцэл нэмэгдэж байв. Жагсаалын үеэр нийт 77 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний олонх нь цагдаагийн буудлагад өртсөн гэж мэдээлэгдсэн. Үүний дараа тухайн үеийн Ерөнхий сайд K. P. Sharma Oli огцрохоос өөр аргагүй болсон юм.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00