Dark Light
Гадаад | 2026-03-17

ТРАМП ХЯТАДАД ХИЙХ АЙЛЧЛАЛАА ХОЙШЛУУЛАХААР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад хийхээр товлосон айлчлалаа нэг сар орчим хойшлуулах санал гаргасан байна. Тэрээр энэ шийдвэрийг Ираны дайны нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, зөрчилдөөнийг газар дээрээс нь хянах нь чухал гэж онцолжээ.

Трамп, Ши Жиньпин нар өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн уулзалтын дараа гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд Хятадад дараагийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уулзалтыг хойшлуулах шалтгаан нь Хятадаас Персийн буланд дэмжлэг хүссэнтэй эсвэл худалдааны маргаантай холбоогүй гэдгийг онцолсон байна.

Ираны дайн хурцадсанаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, АНУ-д шатахууны үнэ өсөх магадлал үүсээд байна. Үүнтэй зэрэгцэн АНУ, Хятадын хооронд худалдаа, татвар, эдийн засгийн хориг арга хэмжээний зөрчил үргэлжилж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд хоёр улсын төлөөлөгчид Парист уулзан хөрөнгө оруулалт, татварын бодлого зэрэг асуудлаар хэлэлцээ хийсэн бөгөөд зарим чиглэлд ахиц гарсан ч хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Хятадын тал мэдэгдсэн байна.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00