Dark Light
Гадаад | 2026-03-17

АЗИЙН ОРНУУД ТҮЛШЭЭ ХЭМНЭЖ ЭХЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Азийн орнууд түлшний хэрэглээгээ бууруулах арга хэмжээ авч буй энэ үед Шри Ланка улс түлш хэмнэх зорилгоор Лхагва гараг бүрийг төрийн байгууллагуудын амралтын өдөр болгон зарлалаа.

Энэ шийдвэр нь АНУ болон Израилын Ирантай холбоотой мөргөлдөөний дараа газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой юм.

Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке “Хамгийн муу нөхцөлд бэлтгэх хэрэгтэй ч сайн үр дүнг хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Мөргөлдөөний улмаас стратегийн чухал бүс болох Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэрлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь Азийн олон орныг хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхэд хүргэжээ.

Шри Ланка дотооддоо хэрэгжүүлж буй бусад шийдвэр:

  • Сургууль, их дээд сургуулиуд 7 хоногт 4 өдөр хичээллэнэ
  • Эрүүл мэнд, цагаачлал зэрэг зайлшгүй үйлчилгээ хэвийн ажиллана
  • Иргэд шатахуун худалдан авахдаа “үндэсний түлшний паспорт” ашиглах журамтай болж, автомашинд 15 литр, мотоциклд 5 литрийн квот тогтоожээ.

Ийм төрлийн хязгаарлалтыг тус улс 2022 оны эдийн засгийн хүнд хямралын үеэр мөн хэрэгжүүлж байсан юм.

 Азийн бусад орнуудын авч буй арга хэмжээ:

  • Тайланд – Агааржуулагчийн хэрэглээг бууруулахын тулд албан хаагчдыг нимгэн хувцас өмсөхийг уриалав.
  • Мьянмар – Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж байна.
  • Бангладеш – Эрчим хүч хэмнэх зорилгоор их сургуулиудын амралтыг өөрчилж, цахилгаан таслах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлжээ.
  • Филиппин – Төрийн албан хаагчдыг долоо хоногт дор хаяж нэг өдөр зайнаас ажиллуулах журам гаргав. Ерөнхийлөгч Фердинанд Маркос шатахууны үнийн өсөлтөд өртсөн жолооч, фермер, загасчдад мөнгөн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.
  • Вьетнам – Иргэдийг нийтийн тээвэр ашиглах, дугуй унах, шаардлагагүй зорчилтыг багасгахыг уриалж байна.

Сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 100 ам.долларт хүрч өссөн нь бүс нутгийн орнуудыг ийнхүү хэмнэлтийн бодлого руу шилжихэд хүргэж байна.

 


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00