Dark Light
Гадаад | 2026-03-24

ABC ТЕЛЕВИЗИЙН АЖИЛТНУУД АЖИЛ ХАЯНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци (ABC)-ийн ажилтнууд цалин нэмэх саналаас татгалзсаны улмаас Лхагва гарагт ажил хаяна.
24 цагийн ажил хаялт орон нутгийн цагаар 11:00 цагт эхлэх бөгөөд телевиз, радиогийн шууд нэвтрүүлгийг тасалдуулах төлөвтэй байна. Энэ нь ABC-ийн ажилтнуудын 60% нь удирдлагын гурван жилийн хугацаанд нийт цалинг 10%-иар нэмэгдүүлэх саналыг няцаасны дараа гарч байна. Эхний жилд 3.5%, дараагийн хоёр жилд 3.25%. Австралид нэгдүгээр сард жилийн инфляцын түвшин 3.8% байв. ABC телевиз 4500 орчим ажилтантай бөгөөд ням гарагт 75% нь уг саналыг дэмжиж санал өгчээ.
"Бид нөхцөлийг бууруулж, цалинг инфляцын эсрэг буцаан төлж, ABC-ийн сэтгүүлчдийг хиймэл оюун ухаант роботоор солихыг үгүйсгэхээс татгалзсан хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч чадахгүй" гэж сэтгүүлчдийн эвлэл(MEAA)-ийн Майкл Слезак хэлэв.
ABC-ийн гүйцэтгэх захирал Хью Маркс хэлэхдээ, энэхүү санал нь "ABC-ийн тогтвортой хангаж чадах хамгийн дээд түвшин тусгасан бөгөөд бидний анхаарах ёстой бүх хүчин зүйлийг харгалзан үзэхэд тэнцвэртэй байна" гэжээ. Маркс уг санал нь "тогтвортой бөгөөд санхүүгийн хувьд хариуцлагатай" гэж мэдэгдэв. ABC нь Австралийн ажлын байрны шүүх буюу Шударга хөдөлмөрийн комиссоос маргааныг шийдвэрлүүлнэ. 
ABC-ийн ажилтнууд хамгийн сүүлд 2006 онд цалин хөлс болон ажлын нөхцөлийн асуудлаар ажил хаялт зарлаж байжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22