Dark Light
Гадаад | 2026-03-24

ХЯТАД: ТҮЛШНИЙ ЭКСПОРТОО ТҮР ЗОГСООХЫГ ТУШААСАН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Ираны дайны улмаас эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбогдуулан Хятад улс жолооч нарын ачааллыг бууруулах зорилгоор шатахууны үнийн өсөлтийн төлөвлөгөөгөө хойшлуулав. Иран улс дэлхийн хамгийн ачаалалтай газрын тос тээвэрлэлтийн сувгуудын нэг болох Ормузын хоолойг хаахад хүргэсэн мөргөлдөөн эхэлснээс хойш орон нутгийн шатахууны үнэ 20 орчим хувиар өссөн байна. Дотоодын бензин болон дизель түлшний үнийг анх тонн тутамд нь тус тус 2205 юань болон 2120 юаниар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч мягмар гарагаас эхлэн өсөлт хоёр дахин буурч 1160 юань болон 1115 юань болсон. 
Хятадад 300 сая гаруй жолооч түлшээр ажилладаг машинаас хамааралтай байдаг бөгөөд Персийн булангийн орнууд тус улсын газрын тосны гол эх үүсвэр болдог. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын олон хотын шатахуун түгээх станцуудын гадаа автомашины урт дараалал үүссэн бөгөөд зарим станцууд шатахуун дууссан тухай мэдэгдэл нийтлэхээс өөр аргагүй болжээ. 
Бээжин энэ оны нэг, хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар илүү түүхий нефть худалдаж авсан гэж гаалийн албаныхан мэдэгдэв. АНУ-ын хориг арга хэмжээнд хамрагдсан Иран улс Хятадын хямд түүхий нефтийн гол нийлүүлэгч байсаар ирсэн бөгөөд Бээжин Ираны газрын тосны экспортын 80 гаруй хувийг худалдаж авдаг байна. Хятадын гурван сарын импортын хэмжээнд хүрэх хэмжээний буюу 900 сая баррель газрын тосны нөөц бий болгосон гэсэн тооцоог Хансен хэлэв. Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, Колумбын Их Сургуулийн тоо баримтаас харахад Хятад улс 1.4 тэрбум баррель газрын тосны нөөцтэй байна. Нөөцтэй хэдий ч Бээжин богино хугацаанд хангамжаа зохицуулахдаа болгоомжтой хандаж байгаа юм. Хятадын эрх баригчид дотоодын үнийг хяналтдаа байлгахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ түлшний экспортоо түр зогсоохыг тушаасан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22