Dark Light
Гадаад | 2026-03-30

АНУ-Д ТРАМПЫН БОДЛОГЫН ЭСРЭГ ЖАГСААЛ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

АНУ-ын хотуудад Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны эсрэг томоохон жагсаал болжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, улс даяар 8 сая гаруй хүн оролцсон байна. Жагсагчид Трампын цагаачлалын бодлого, амьжиргааны өртгийн өсөлт, Ираны эсрэг дайныг эсэргүүцэж, засгийн эрх мэдлийг ард түмэнд байх ёстой гэж мэдэгдэв.

Жагсаал АНУ-ын томоохон хотуудад өрнөж, Вашингтон, Нью-Йорк, Миннесота, Лос Анжелес зэрэг хотуудад олон мянган хүн жагсаалд оролцож, зарим тохиолдолд цагдаа нарын оролцоотойгоор зам хаах шаардлага гарсан байна. Лос Анжелес хотод холбооны байгууллагад халдсан хэргээр хоёр хүнийг баривчилжээ.

Жагсаалд жүжигчин Роберт Де Ниро, дуучин Брюс Спрингстин нар оролцож, эсэргүүцлийг дэмжсэн юм. Де Ниро Трампын үйлдлийг "галзуу" хэмээн тодорхойлж, тайван замаар тэмцэх шаардлагатайг онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп жагсаалыг няцааж, өөрийгөө "хаан биш" гэж мэдэгдсэн ч шүүмжлэгчид түүний зарим үйлдэл нь ардчилалд заналхийлж байна гэж анхааруулжээ.

Жагсаалд АНУ-аас гадна Парис, Лондон, Лиссабон зэрэг хотуудад оршин суугч Америкийн иргэд оролцсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22