Dark Light
Гадаад | 2026-04-28

КАЗАКСТАН: ХАМГИЙН ОЛОН АВЛИГЫН ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЗАРЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна.

Авлигын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 нь төрийн албан хаагчид байжээ хэмээн “The Caspian Post” мэдээлсэн байна.

Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд “авлигын үзүүлэлтээр тэргүүлэгч” буюу сөрөг утгаар “анти-лидер” болсон бөгөөд зургаан жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн Засаг дарга (regional governors) багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарилалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой.

Хууль сахиулах байгууллагууд хоёрдугаарт бичигдэж, 912 албан хаагч яллагдагчаар татагдсан байна. Үүний дараа Сангийн яам 180 хэрэг, Батлан хамгаалах яам 146 хэрэг, Хорих ял эдлүүлэх байгууллага 133 хэрэг, Хөдөө аж ахуйн яам 104 хэрэгтэйгээр удаалжээ.

Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд ч энэ үзэгдлээс ангид байгаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооны авлигатай тэмцэх албаны 5 ажилтан яллагдагчаар татагдсан байна.

Харин дараах байгууллагуудад авлигын хэрэг бүртгэгдээгүй байна. Үүнд:

  • Үндэсний банк
  • Стратегийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлаг
  • Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг
  • Соёл, мэдээллийн яам
  • Улсын аюулгүй байдлын алба

Шинжээчид авлигын хэргүүд буурах хандлагатай байгааг мөн онцолжээ. Тухайлбал, 2025 онд авлигын хэрэг 23 хувиар буурсан, 2026 оны эхний саруудад ойролцоогоор 10 хувиар буурсан нь хяналт шалгалтын бодлого, институтийн шинэчлэлд тодорхой өөрчлөлт гарсантай холбоотой байж болзошгүйг илтгэж байна.

Улс

Яллагдагчаар татсан этгээдийн тоо /2020-2025 он/

Үүнээс:

Казакстан

5100 орчим

·Төрийн албан хаагч - 3200

·Бусад -  1900

Монгол

4419 (давхардсан тоогоор)

·Төрийн албан хаагч - 2497

·Хувиараа хөдөлмөр эрхлэгч – 486

·Эрхэлсэн ажилгүй - 474

·Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН-ын ажилтан -  370

·Тэтгэвэрт - 75

·Бусад - 58

·ТББ-ын ажилтан - 27

·Мал аж ахуй эрхлэгч - 11

·Оюутан - 3

 


Эх сурвалж | caspianpost.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10