АНУ-ын агаарын тээврийн "American Airlines" компани нислэгийн үеийн интернетийн үйлчилгээгээ шинэчлэх ажлыг эрчимжүүлж, өөрийн эзэмшлийн 500 гаруй бүс нутгийн болон богино зайн нислэг үйлддэг агаарын хөлгүүддээ "SpaceX" компанийн "Starlink" хиймэл дагуулын өндөр хурдны интернетийг суурилуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр зорчигчид тэнгэрт ч хуурай газар дээрх шиг өндөр хурдны, ямар нэгэн сааталгүй, тогтвортой Wi-Fi сүлжээг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдэж байна.
"Starlink" нь нам орбитын хиймэл дагуулын сүлжээг ашигладаг тул хоцролт багатай бөгөөд дэлхийн хаана ч өргөн хамрах хүрээгээрээ танигдсан технологи юм. Энэхүү давуу тал нь ялангуяа урт хугацааны нислэг болон далай, алслагдсан бүс нутгуудын дээгүүр өнгөрөх маршрутуудад холболтын чанарыг тасралтгүй, найдвартай хадгалахад онцгой ач холбогдолтой ажээ.
"American Airlines" компанийн хувьд энэхүү шинэчлэл нь зорчигчдод үзүүлэх дижитал үйлчилгээний соёлыг орчин үеийн түвшинд хүргэж, агаарын тээврийн салбар дахь өрсөлдөх чадвараа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх стратеги юм. Тус компани ирэх жилүүдэд онгоцон доторх интернет холболтын стандартыг цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.







Гадаад






