Dark Light
Гадаад | 2026-05-27

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖИЖИГ ХУЯГТ АМЬТАН АРГЕНТИНЫ МЕНДОСА МУЖИД ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Аргентины Мендоса муж дахь Ñacuñán биосферийн дархан цаазат газарт “хуягт ягаан дагина” хэмээх нэн ховор амьтан дахин илэрчээ. Дэлхийн хамгийн жижиг хуягт амьтанд тооцогддог энэхүү төрөл нь ихэнх цагаа газар доор өнгөрүүлдэг тул байгальд харагдах нь маш ховор байдаг байна.

Байгаль хамгаалагчид болон орон нутгийн иргэд уг амьтныг дахин харснаа баталсан бөгөөд судлаачид үүнийг тухайн экосистем эрүүл, тогтвортой байгаагийн чухал дохио гэж үзэж байна. Учир нь “хуягт ягаан дагина” нь зөвхөн хөрс, ургамлын орчин хэвийн хадгалагдсан нөхцөлд амьдрах чадвартай ажээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ амьтан зөвхөн Аргентины төв хэсгийн хуурай бүс нутгуудад амьдардаг бөгөөд нас бие гүйцсэн нь ердөө 7–10 см урт байдаг байна. Мөн бохирдол, газрын эвдрэл зэрэгт маш эмзэг тул дахин илэрсэн нь байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10