Dark Light
Гадаад | 2026-05-28

БАГА ОРЛОГОТОЙ ӨРХҮҮДИЙН ХҮНСНИЙ ХОМСДОЛ ОГЦОМ ӨСӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын эдийн засаг "K" хэлбэрээр хуваагдаж, туйлшрал гүнзгийрч байгаа энэ үед бага орлоготой өрхүүдийн дунд хүнсний хомсдол маш хурдацтай нэмэгдэж байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.

Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкны дүгнэлтээр, амьжиргааны өртгийн дарамт, өндөр үнэ болон орлогын тэгш бус байдал зэрэг нь олон америкчуудыг өмнөхөөсөө илүү санхүүгийн дарамтад ороход хүргэж байна.

Судалгаанаас үзэхэд, өндөр орлоготой өрхүүдийн хэрэглээ, хуримтлал харьцангуй тогтвортой байгаа бол бага орлоготой иргэд хоол хүнсний үндсэн хэрэгцээгээ хангахад ч хүндрэлтэй болжээ. Энэ нь зөвхөн инфляцаас гадна орлогын өсөлт нь хүнсний бүтээгдэхүүн, байрны түрээс болон бусад зайлшгүй шаардлагатай зардлын нэмэгдлийг гүйцэхгүй байгаатай холбоотой аж.

Үүний улмаас макро түвшинд ажил эрхлэлт хэвийн, эдийн засаг өсөлттэй мэт харагдаж байгаа ч өрхийн түвшинд бодит дарамт тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа орлого багатай бүлгийн хувьд "эдийн засаг сайн байгаа" гэх ерөнхий үзүүлэлт амьдрал дээр огт мэдрэгдэхгүй байгааг уг судалгаа тодотголоо.


Эх сурвалж | Reuters
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10