Dark Light
Гадаад | 2026-05-28

ЕВРОПЫН ХОЛБОО ХЯТАДААС ТАТГАЛЗАХЫГ ХҮСЭВЧ, БИЗНЕСҮҮД НЬ ҮГҮЙ ГЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Европын Холбоо Хятадаас хамааралтай байдлаа багасгаж, "эрсдэлээ бууруулах" бодлого барьж байгаа ч Европын олон компани үйлдвэрлэлээ тэндээс татахгүй хэвээр байна.

Гол шалтгаан нь ердөө л өртөг юм. Хятадын бага зардал, бэлэн дэд бүтэц, ханган нийлүүлэгчдийн асар том сүлжээ нь бизнесүүдэд одоогоор хамгийн ашигтай сонголт хэвээр байна.

Компаниудын удирдлагууд нийлүүлэлтийн бүтцээ өөрчилж, шинэ зах зээл рүү шилжих талаар ярьж байгаа ч амьдрал дээр Хятадын үйлдвэрүүд, түншлэл, ложистикийн давуу талуудыг орлох газар одоогоор олдохгүй байна.

Ингэснээр Европын бизнесүүд геополитикийн дарамт, эрсдэлээ бууруулах шаардлага болон ашгаа хамгаалах хоёрын дунд тэнцвэр хайсаар байна. Одоохондоо энэ тэнцвэр Хятадын талд илүү жин дарж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10