Нефтийн зах зээл АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал намжина гэсэн хүлээлтэд тулгуурлан хөдөлж байна. Гэвч бодит байдал дээр зах зээлийн мэдээллүүд зөрчилдсөөр байгаа нь худалдаачдад чиглэлээ тодорхойлоход хүндрэл учруулж эхлэв.
Сүүлийн өдрүүдэд үнэ савлагаатай байгаа нь зөвхөн геополитикийн эрсдэлээс бус, энхийн яриа хэлэлцээ амжилттай болох эсэхэд эргэлзэж буйтай холбоотой юм. Зах зээлийн зарим шинжээчид нийлүүлэлтийн эрсдэл удахгүй буурна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь нөхцөл байдал дахин огцом муудах магадлалыг тооцоолж байна.
Ийм нөхцөлд нефтийн үнэ богино хугацаанд тогтворжих мэт харагдавч, эргээд огцом савлах эрсдэл өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн өөдрөг хүлээлт хөрөнгө оруулагчдад ашиг биш, харин хожмын алдагдал дагуулах эрсдэлтэй. Энэхүү тодорхойгүй байдлын цаана түүхий нефтийн нийлүүлэлт, тээврийн аюулгүй байдал, дэлхийн эрэлтийн хэтийн төлөв зэрэг суурь хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлж байна.
АДМИН








Гадаад







