Dark Light
Гадаад | 2026-06-02

ЭБОЛА ВИРУС ДЭГДСЭН АФРИКИЙН ГУРВАН ОРНООР ЗОРЧСОН ИРГЭДИЙГ АНУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Эбола вирусийн дэгдэлтээс сэргийлэх үүднээс АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) 21 хоногийн дотор Ардчилсан Конго, Уганда, Өмнөд Суданд зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох тушаал гаргажээ.

Уг тушаал 30 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд тэр даруй хэрэгжиж эхэлнэ гэж тодорхой заажээ. 

Үүний зэрэгцээ, эдгээр улсад байсан АНУ-ын иргэд болон хууль ёсны байнгын оршин суугчдыг Вашингтон Даллесийн олон улсын нисэх онгоцны буудалд ирмэгц эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулах юм.

АНУ-д одоогоор эбола вирусын сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Тус улсын дотор халдвар авах эрсдэл бага гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10