Dark Light
Гадаад | 2026-06-05

В.ЗЕЛЕНСКИЙ В.ПУТИНД НҮҮР ТУЛАН УУЛЗАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал илгээж, нүүр тулж уулзах санал хүргүүллээ.

Тэрээр захидалдаа уулзалтын тодорхой товыг гаргахыг санал болгоод, хоёр улсын төрийн тэргүүдийг зуучлан уулзуулах боломжтой Швейцар, Турк, Арабын орнууд зэрэг уламжлалт зуучлагч улсууд бэлэн байгааг дурджээ. Мөн түүхийн явцад удирдагчид л хамгийн чухал шийдвэрийг гаргаж ирснийг онцлоод, аюулгүй байдлын баталгаа болгон Европын төлөөлөгчдийг уулзалтад оролцуулж болохыг тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна В.Зеленский Оросын ард иргэд дайныг эсэргүүцэж, энэ хямрал Орос улсад зөвхөн хохирол дагуулж байгааг сануулжээ. Тэрээр Оросын албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид болон сурталчлагчид бүгд Ерөнхийлөгчөө ядарсан харцаар харж буйг дурдаад, ОХУ сар бүр 30 мянган цэргээ алдаж байгааг онцолсон байна. В.Зеленский Путинд хандан НАТО, геополитик, орос хэл гэх мэт ямар ч шалтаг тоочсон энэхүү цус асгаруулсан мөргөлдөөн нь ямар ч шалтгаангүй эхлүүлсэн түүний хувийн дайн болон түүхэнд үлдэхийг анхааруулжээ. Эцэст нь тэрээр Орос улс туйлдахдаа хувьсгал хийдэг түүхэн үнэнийг сануулаад, "Энэ бол Украины зүгээс хийж буй сүрдүүлэг биш, харин Орос улс биш, та өөрөө амьд үлдэхийн төлөө тэмцэх болно гэдгийг харуулсан түүхийн баримт" гэдгийг дурдсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10