Dark Light
Гадаад | 2026-06-13

YOUTUBE ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА ХУВИЙН ЧАТАА ЭРГҮҮЛЭН АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дэлхийн хамгийн том видео платформ болох YouTube хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байсан "Direct Message" (DM) буюу апп дотроо хоорондоо чатлах, видео хуваалцах цэсийг албан ёсоор эргүүлэн авчирч эхэллээ.

Тус платформ анх 2017 онд чатлах цэсийг нэвтрүүлж байсан ч "хэрэглэгчдийг олон нийтийн сэтгэгдэл хэсэгт илүү идэвхтэй байлгах" зорилгоор 2019 онд устгаж байсан юм. Тэгвэл хэрэглэгчдийн олон жилийн хүсэлт, шаардлагын дагуу 6 жилийн дараа уг шийдвэрээ цуцалж, илүү сайжруулсан хувилбараар DM-ийг эргүүлэн гаргаж байна.

Энэ удаагийн шинэчлэлт нь зүгээр нэг энгийн чат биш бөгөөд хэрэглэгчдийн аюулгүй байдал, спам (хуурамч зурвас)-аас сэргийлэхэд маш их анхаарсан байна.

Та YouTube дээр хэн нэгэнтэй шууд чатлаж эхлэх боломжгүй. Эхлээд тусгай урилгын линк (Invite Link) үүсгэж, түүнийгээ өөр апп-аар (WhatsApp, iMessage гэх мэт) найз руугаа илгээнэ. Найз тань урилгыг хүлээн зөвшөөрснөөр та хоёр YouTube дотроо чөлөөтэй чатлах эрхтэй болох юм. (Урилгын линк нь 7 хоногийн хугацаанд хүчинтэй).

Юу хуваалцаж болох вэ?: Чат дотор текст бичихээс гадна YouTube-ийн урт бичлэг, Shorts болон Лайв (Live stream)-уудыг шууд шилжүүлж, цаг алдалгүй хамт үзэж, сэтгэгдлээ хуваалцах боломжтой. Харин хувийн зураг, файл, GIF илгээх боломжгүй бөгөөд зөвхөн YouTube-ийн контентуудыг дэмжих аж.

Зурвас цуцлах (Unsend): Хэрэв та андуураад өөр зурвас бичсэн бол "Unsend" даран устгаж болохоос гадна таарамжгүй харилцагчийг блок хийх, репортлох цэсийг суулгаж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16