Илон Маск албан ёсоор дэлхийн түүхэн дэх анхны их наяд ам.долларын хөрөнгөтэй эрхэм боллоо. Сансрын технологийн "SpaceX" компанийн IPO (хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгох үйл ажиллагаа) амжилттай болсноор түүний нийт хөрөнгө 1 их наядын босгыг албан ёсоор давжээ.
IPO гаргахаас өмнө Маскийн хөрөнгө ойролцоогоор 800 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм. Хөрөнгийн энэхүү огцом өсөлтөд түүний эзэмшдэг "SpaceX"-ийн 4.8 тэрбум ширхэг хувьцааны үнэлгээ голлон нөлөөлсөн бөгөөд үүн дээр "Tesla" болон бусад компаниудынх нь үнэ цэн нэгдсэнээр түүнийг түүхэн шинэ амжилтын эзэн болгов.
Хөрөнгийн бирж дээр "SpaceX"-ийн хувьцаа 150 ам.доллароор арилжаалагдаж эхэлсэн бөгөөд Маскийн хөрөнгийг 13 оронтой тоонд хүргэхэд шаардлагатай байсан 138 ам.долларын босго үнээс өндөр түвшинд хадгалагдсаар байна.
Энэ бол зүгээр нэг хувийн баялгийн дээд амжилт биш юм. Маскийн гараас гарсан пуужин тээвэрлэлт, хиймэл оюун ухаан (AI) болон сошиал платформууд нэгэн дээвэр дор төвлөрөх тусам түүний дэлхийн технологи, хөрөнгийн зах зээл дэх нөлөө улам бүр өссөөр байна. Үүний зэрэгцээ "SpaceX"-ийн ирээдүйн алсын хараа, том зорилгууд нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг соронзон мэт татсаар байна.







Гадаад






