Dark Light
Гадаад | 2026-06-13

ГАР УТАСНЫ ҮНЭ ЦААШДАА УЛАМ ӨСНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

"Nothing" брэндийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал Карл Пей ухаалаг утасны үнэ ойрын хугацаанд буурахгүй, харин ч өссөөр байхыг анхаарууллаа. Түүний хэлснээр RAM хомсдол нь үйлдвэрлэгчдийн өртгийг огцом нэмэгдүүлж байгаа бөгөөд зарим загварын санах ойн зардал хэдхэн сарын дотор хоёр дахин өсөөд байна.

Карл Пей өөрийн брэндийн "Nothing Phone (4a)" загварыг жишээ татан тайлбарлахдаа, уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах шийдвэр гарснаас хойш санах ойн өртөг нь хэдийн хоёр дахин нэмэгдсэн бөгөөд одоо дахин өсөж байгааг дурджээ. Тэрээр зарим шинэ утасны нийт өртгийн 50 гаруй хувийг зөвхөн RAM-ны үнэ эзлэх тохиолдол ч гарч байгааг онцлов.

Энэхүү хямрал нь зөвхөн "Nothing" брэндээр хязгаарлагдахгүй юм. Дэлхийн ухаалаг утас үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн дарамт, эд ангийн үнийн өсөлтөөс шалтгаалж утасны үнэ нэмэгдэх шинэ давалгаа ирж байгааг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хувьд хямд үнээр шинэ утас худалдан авах боломж улам бүр хумигдсаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16