АНУ тэргүүтэй далайн аюулгүй байдлын бүлэг Хормузын хоолойн эрсдэлийн түвшинг буурууллаа. Ирантай хийсэн тохиролцооны дараа Ираны хүчнийхний үйлдэл “илүү тогтуун” болсон гэж мэдээлсэн байна.
Хөрөнгийн зах зээл, тээвэрлэлтийн хувьд стратегийн ач холбогдолтой энэ бүсээр дамжин нефтийн томоохон урсгал өнгөрдөг. Тиймээс геополитикийн хурцадмал байдал буурах нь эрчим хүчний ханшид ч, тээврийн зардалд ч эерэг сигнал болдог.
Joint Maritime Information Center-ийн мэдээлснээр АНУ-ын Тэнгисийн цэрэг бүс нутгийг хянасаар байгаа бөгөөд далайн хөдөлгөөнд хяналт, тандалтаа үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал намжсан ч аюулгүй байдлын анхаарал сулраагүй гэсэн үг.
Хормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг хэвээр үлдэж байна. Иймээс өнгөн дээрээ тайвширсан энэ өөрчлөлт цаашдын зах зээлийн хүлээлтэд нөлөөлөхөөр байна.







Гадаад







