Dark Light
Гадаад | 2026-06-21

УЛС ОРНУУД ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ СТРАТЕГИА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Европын Холбооны Хамтарсан Судалгааны Төвийн (JRC) 2025 оны судалгаагаар европчуудын 13 хувь нь үргэлж ганцаарддаг бол 36 хувь нь хааяа ганцаардлыг мэдэрдэг гэжээ. Судалгаанд хамгийн их өртөж буй бүлгээр 15–30 насны залуусыг онцолсон байна. Мөн 2024 онд Европын 18–35 насны залуусыг хамарсан судалгаагаар 57 хувь нь өөрийгөө дунд болон өндөр түвшний ганцаардалтай гэж үнэлжээ. Францад энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшинд хүрч, залуусын бараг гуравны хоёр нь ямар нэг хэмжээгээр ганцаардал мэдэрдэг гэж хариулсан байна.

Энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн Их Британи 2018 онд дэлхийн анхны “Ганцаардлын сайд”-ыг томилж, үндэсний стратегиа хэрэгжүүлж эхэлсэн бол Япон улс 2021 онд ижил чиг үүрэгтэй сайдыг томилсон юм. Харин Герман 2023 онд ганцаардлын эсрэг үндэсний стратегиа баталж, Финланд, Швед зэрэг орнууд урьдчилан сэргийлэх болон нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Судлаачдын үзэж буйгаар цахим харилцаа нэмэгдэж, бодит нийгмийн холбоо суларч буй нь залуусын ганцаардлыг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйлсийн нэг болжээ. Иймээс олон улс ганцаардлыг хувь хүний бус, нийгмийн эрүүл мэндийн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай асуудал гэж үзэн үндэсний стратегийг эрчимжүүлэх болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16