Dark Light
Гадаад | 2026-07-19

ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРТ АНХНЫ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагыг (WAICO) үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 29 улсын төлөөлөгчид пүрэв гарагт Шанхай хотноо гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт зааснаар, WAICO нь Шанхайд төвтэй бие даасан засгийн газар хоорондын олон улсын байгууллага байх юм.

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус улсын засгийн газрыг төлөөлөн хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн Казахстан, Лаос, Пакистан, Орос, Индонез зэрэг 29 орны төлөөлөгчид уг хэлэлцээрт гарын үсэг зурснаар WAICO-г үүсгэн байгуулагчид боллоо.

Энэхүү шинэ байгууллага нь НҮБ-ын дүрмийн зорилгыг баримтлан өргөн хүрээнд зөвлөлдөж,  хамтын эрх ашгийн үүднээс хүн төвтэй бодлого чиглэлийг баримтлах болно гэж хэлэлцээрт заажээ.

Тус байгууллага нь хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа ба дэлхийн хэмжээний засаглалыг дэмжиж, хиймэл оюун ухааны үр ашигтай, аюулгүй, шударга байдлыг баталгаажуулж, улмаар нийт хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюуны эрүүл бөгөөд эмх цэгцтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16