Dark Light
Гадаад | 2026-07-27

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын цэргүүд Иранд өгч байсан цохилтоо түр зогсоосон гэх мэдээллийн дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ даваа гаргийн арилжаа эхлэхэд огцом буурлаа.

Тодруулбал, Brent маркийн газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшаас 5.24 хувиар буурч, 86.8 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны есдүгээр сарын фьючерс үнэ 84.7 ам.доллар болж, 0.5 хувиар буурсан байна. 

Ням гарагт CBS телевизээр мэдээлснээр, АНУ-Ираы шууд бус яриа хэлэлцээнд оролцогч орнуудын нэг болох Оманы төлөөлөгчидтэй хийж буй Ираны хэлэлцээнд саад болохгүй байх үүднээс цохилт өгөх ээлжит ажиллагаагаа түр зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16