Dark Light
Гадаад | 2026-07-28

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ДАХИН 1.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдээлэл өгч, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүх түүнийг "Ардын хүч" намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг гурван жилийн хугацаагаар хойшлуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэрэв энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл "Ардын хүч" нам 2022 оны сонгуульд Юн Сог Ёль ялсны дараа Сонгуулийн хорооноос олгосон сонгуулийн кампанит ажлын зардал болох 40 орчим тэрбум воныг буцаан төлөх үүрэгтэй болно.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт олон тооны алдаа гарсан гэж үзэн давж заалдана гэдгээ мэдэгджээ. 

Хоёр долоо хоногийн өмнө Юн Сог Ёль Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр мөн хоёр жил хоригодох ял сонсоод байсан юм.

Түүнчлэн 2026 оны хоёрдугаар сард онц байдал зарлах замаар бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан. Түүнд онц байдал тогтоохыг завдсан хэрэгтэй холбоотой нийт найман эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Зургаадугаар сард түүнийг мөн дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэргээр оноосон 7 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, эцэслэн баталгаажуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16