Dark Light
Гадаад | 2026-07-28

ЕВРОПЫН ХОЛБОО ОРОСЫН 32 БАНКНЫ ГҮЙЛГЭЭГ ХОРИГЛОЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

ЕХ-ны элчин сайд нар 2026 оны 7-р сарын 23-нд Оросын эсрэг 21 дэх хоригийн багцыг батлав. ЕХ-ноос мэдэгдснээр сүүлийн дөрвөн жилийн хамгийн том багц юм. Гол заалтуудын тухайд Оросын 32 банктай хийх гүйлгээг хориглох, крипто компаниуд болон газрын тосны худалдааны платформуудад хязгаарлалт, Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 44.10 ам.доллараар царцаах,

мөн Фон дер Ляений хэлснээр, Оросын байлдагчдыг ЕХ-нд албан ёсоор оруулахгүй байх чиглэлд чухал алхам хийсэн гэдгийг онцоллоо.

Хоригийн багцад ЕХ-г чигэлсэн кибер халдлага, вируст програм, фишинг халдлагад холбогдсон Оросын хувь хүн, байгууллагуудад хориг тавьсан бөгөөд дрон үйлдвэрлэлтэй холбоотой компаниудад анхааруулга өгч жагсаалтыг гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16