Францын Дотоод хэргийн сайд Лоран Нюнезийн мэдээлснээр Франц улсад оны эхнээс хойш нийт 115,000 гектар талбай шатсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилүүдээс хамаагүй их үзүүлэлт юм. Франц Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том энх цагийн нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна гэж мэдэгдлээ.
Хамгийн хүнд бүс нутаг болоа Жиронд мужаас 167,000 хүн, харин ойролцоох Ланд мужаас 31,000 хүн нүүлгэн шилжүүлэгдээд байна. Жирондын түймрийн улмаас 220,000 орчим хүн одоогоор нүүлгэн шилжигдсэн байна. Бордогоос баруун талд орших, 3,500 хүн амтай Ле Порж тосгон бүхэлдээ сүйрчээ.
Харин Испаний Мадридад 50,000 хүн түймрийн голомтод өртөад байна. Германы канцлер Мерц Франц улсад нисдэг тэрэг, А400 тээврийн онгоц, аврагчид илгээж байгаагаа мэдэгдэв. Олон мянган гал сөнөөгч, цагдаа, цэргийн алба хаагч, сайн дурынхан аврах ажиллагаанд дайчлагдсан байна.






Гадаад





