Dark Light
Гадаад | 2026-07-28

АВРАГДСАН БӨГТӨР ХАЛИМ ДАХИН ГҮЕХЭН УСАНД ГАЦЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Германы Балтын тэнгисийн эрэгт хэд хоногийн турш гүехэн усанд гацсаны эцэст аврагдсан бөгтөр халим Атлантын далай руу буцах замаа олж чадалгүй дахин гацжээ. Аврагчид түүнийг өнгөрсөн долоо хоногт ухсан сувгаар гаргаж чадсан ч маргааш нь Германы Висмар хотын ойролцоо дахин гүехэн усанд орсон болохыг байгаль хамгаалагчид мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар халим яагаад Балтын тэнгист орж ирсэн нь тодорхойгүй байна. Зарим нь сүрэг загасыг дагаж төөрсөн байж болзошгүй гэж үзэж байгаа бол уг амьтан эрэгчин халим учраас хол зайд ганцаар нүүдэллэх үедээ замаа алдсан байх магадлалтай гэж тайлбарлажээ. Халим Балтын тэнгист удаан амьдрах боломжгүй бөгөөд усны давсжилт бага, хоол тэжээлийн тохиромжтой орчин биш тул Атлантын далайд эргэн хүрэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16