Dark Light
Гадаад | 2026-07-29

КЕНИД 14 ЗААН УЧИР БИТҮҮЛГЭЭР ҮРЭГДЭЖ, МӨРДӨН ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Кенийн өмнөд хэсэг дэх Амбосели үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд (Amboseli ecosystem) сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 14-15 заан учир битүүлгээр олноор үрэгдсэнтэй холбогдуулан Кенийн Зэрлэг байгаль хамгаалах газар (KWS) яаралтай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.

Заануудын сэг зэмийг Амбосели цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох иргэдийн эзэмшил газрууд болон бэлчээрээс (цэцэрлэгт хүрээлэнгийн хилээс 15–30 км зайд) олсон байна.

Үрэгдсэн заануудын ихэнх нь эмэгчин болон тэдний тугалнууд байгаа бөгөөд үхэхээсээ өмнө хэсэгчлэн саажилттай болсон шинж тэмдэг ажиглагджээ.

Найробигийн Их сургуулийн лабораторийн урьдчилсан шинжилгээгээр ямар нэгэн хорт бодис (poisoning/toxic substance) агуулж байж болзошгүй гэх сэжиг илэрсэн бөгөөд нарийвчилсан лабораторийн болон орчны (усны эх үүсвэр, бэлчээр) шинжилгээнүүд үргэлжлэн хийгдэж байна.

Орон нутгийн удирдлага болон байгаль хамгаалагчид сүүлийн хэдэн арван жилд ийм хэмжээний заан нэг дор учир битүүлгээр үрэгдэж байгаагүйг онцолж, шинжилгээний хариуг хурдан олон нийтэд мэдээлэхийг шаардаж байгаа юм.

Энэхүү бүс нутаг нь Африкийн хамгийн том соёотой, нэн ховор заанууд амьдардаг байгалийн чухал цогцолбор газарт тооцогддог тул дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16