Dark Light
Гадаад | 2026-07-30

АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) буюу Төв банк долоодугаар сарын хурлаараа бодлогын хүүг 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг тус банкны хэвлэлийн алба мэдээлжээ. 

ХНС-гийн Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хорооны (FOMC) мэдэгдэлд дурдсанаар, уг шийдвэрийг олонхын саналаар баталсан бөгөөд хорооны 9 гишүүн хүүг хэвээр үлдээхийг дэмжиж, 3 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.

Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч АНУ-ын эдийн засаг тогтвортой өссөөр байгааг ХНС онцолжээ. Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өссөн нь ажиллах хүчний тоо нэмэгдсэнтэй дүйцэж, ажилгүйдлийн түвшин бараг өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн инфляц 2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа ажээ. ХНС-аас мэдэгдсэнээр, инфляц зорилтот түвшнээс өндөр байгаад нийлүүлэлтийн доголдол болон эрчим хүч зэрэг зарим салбарт үнэ өссөн нь голлон нөлөөлж байна. Тус сан мөн инфляцыг зорилтот түвшинд буцаан хүргэх, үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг хорооны гишүүн Бет Хэммак, Нил Кашкари, Лори Логан нар эсэргүүцсэн санал өгчээ. Тэд бодлогын хүүг 0.25 хувиар өсгөх санал гаргасан байна. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16