Оросын холбооны улсын 70 гаруй бүс нутагт шатахуун, бензиний хомсдол үүсэж, нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Москва, Калининград болон Сибирийн бүс нутгуудын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх, зарим заправкууд түр хаагдах тохиолдол ихэсжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсоны улмаас дотоодын бензиний үйлдвэрлэл буурсан нь энэхүү хомсдолын гол шалтгаан болж байна. Үүссэн хямралыг шийдвэрлэхийн тулд тус улсын Засгийн газраас бензиний экспортод тавьсан хоригоо 2026 оныг дуустал үргэлжлүүлэн сунгахаар шийдвэрлэв.
Түүнчлэн дотоодын эрэлтийг хангаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд "Евро-5" стандартын бензиний чанарын шаардлагыг "Евро-3" болгон бууруулж үйлдвэрлэхийг зөвшөөрсөн байна. Засгийн газраас Беларусь болон Казахстан улсуудаас шатахуун импортлох яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид зах зээл тогтворжих эсэх нь боловсруулах үйлдвэрүүдийн засвар, сэргээн босголтоос шууд хамаарахаар байна.




Гадаад





