Dark Light
Гадаад | 2026-08-01

МАРОККОГООС ИСПАНИ РУУ 24 ЦАГИЙН ДОТОР 60,000 ДҮРВЭГЧ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сүүлийн нэг хоногийн дотор Африк тивийн хойд эрэгт оршдог Испанийн газар нутаг Сеута мужид хөрш Марокко улсаас 60,000 орчим дүрвэгч хууль бусаар нэвтэрснийг Мадридын албаны эх сурвалж мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг эмх замбараагүй үйл явдлын үеэр хамгийн цөөндөө 57 хүн нас барсан гэнэ.

Испанийн ерөнхий сайд Педро Санчес энэ үйл явдлыг “Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг” гэж мэдэгдээд үүнд хүний наймааны бүлэглэлүүдийг буруутгажээ.

Тус улсын дээд шүүх саяхан Сеута болон Африкийн эрэгт байдаг Испанийн өөр нэг нутаг дэвсгэр болох Мелильяд тэнгисээр хүрэхийг завдаад саатуулагдсан дүрвэгчдийг Марокко руу буцаах ёсгүй гэсэн дүгнэлт гаргасан нь гэнэтийн ийм том урсгалыг бий болгосон юм.

Баасан гарагийн орой гэхэд 48,000 дүрвэгч сайн дураараа Марокко руу буцсаныг Испанийн албаныхан мэдээлжээ. 

Дүрвэгчид хуурай газрын хилийн хамгаалалтыг тойрон гарахын тулд ихэвчлэн эрэг орчмын тэнгисийн усаар сэлэх, хийлдэг завиар хөвөх зэрэг арга хэрэглэжээ. Тэдний ихэнх нь залуу эрчүүд байсан бол бас эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16