Үйлдвэрлэлийн салбарт нэгэн томоохон амжилт бүртгэгдлээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани 10 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргаснаа албан ёсоор мэдээлэв.
Энэхүү 10 сая дахь хөлөг нь Diamond Black өнгөтэй Model Y загвар байсан бөгөөд АНУ, Хятад, Герман дахь Гигафабрик үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны үр дүнд энэхүү үзүүлэлтэд хүрсэн байна.
Анх 20 орчим жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани ийнхүү цахилгаан автомашины зах зээлд томоохон түүхэн амжилт тогтоолоо.







Гадаад



