Америкийн нэгдсэн улс наймдугаар сарын 3-наас эхлэн Монголыг багтаасан 50 улсын иргэдэд B-1, B-2 ангиллын виз олгохдоо консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл 20 мянган ам.доллар хүртэлх барьцаа байршуулах шинэ журмыг хэрэгжүүлнэ.
Виз эзэмшигч хугацаандаа АНУ-аас гарсан тохиолдолд барьцааг буцаан олгох бөгөөд энэхүү арга хэмжээ нь визийн хугацаа хэтрүүлэх зөрчлийг бууруулах зорилготой юм.
Төрийн департаментын мэдээлснээр, өмнөх туршилтын хөтөлбөр үр дүнтэй байсан тул барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Гадаад | 2026-08-02
Сэтгэгдэл бичих





Гадаад



