OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман баасан гарагт шинэ ChatGPT Work бүтээгдэхүүний нэгэн "сонирхолтой хэрэглээ"-г танилцуулжээ. Тэрээр эцэг эхчүүд гэр бүлийнхээ хуанлийг ChatGPT-тэй холбож, хүүхдүүдийнхээ сонирхол, хуваарийн талаар мэдээлэл өгснөөр хиймэл оюун ухаан өдөр бүр сургууль руу явах замд сонсох богино хэмжээний подкаст бэлтгэж чадна гэж тайлбарласан байна. Уг подкастад тухайн өдрийн хөлбөмбөгийн тэмцээн, төрсөн өдөр, онцлох мэдээ зэрэг мэдээллийг багтаах боломжтой аж.
Гэвч энэхүү санаа олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан байна. "Gravity Falls" хүүхэлдэйн цувралын бүтээгч Алекс Хирш Альтманы нийтлэлд "Хүүхдүүдтэйгээ зүгээр л ярилцаж болохгүй гэж үү?" хэмээн хариулсан нь цахим орчинд илүү өргөн хүрээтэй тархжээ. Хиршийн хариулт хэдхэн цагийн дотор 9,000 гаруй удаа дахин нийтлэгдэж, 122 мянга гаруй хүнд таалагдсан бол Альтманы анхны нийтлэл 300 орчим удаа дахин нийтлэгдэж, 9,600 орчим лайк авчээ.





Гадаад



