Dark Light
Гадаад | 2026-08-02

Д.ТРАМП УКРАИНД ЗЭВСЭГ ҮЙЛДЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ ГЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Америкийн Нэгдсэн Улс бусад оронд зэвсэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохдоо маш болгоомжтой хандах ёстой гэж Ерөнхийлөгч Дональд Трамп Украины талд "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах пужингийн цогцолбор үйлдвэрлэх эрх олгох талаар тайлбар хийхдээ мэдэгдэв.

"Эдгээр зэвсэг бол үнэхээр гайхалтай. Бид хэн нэгэнд эдгээрийг үйлдвэрлэх эрх өгөхдөө маш болгоомжтой байх ёстой" гэж тэрээр сэтгүүлчдэд хэлжээ.

"Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хувьд тэрээр зарим нэг Патриот, мөн зарим Томахоктой болохыг хүсэж байна. Та бүхний мэдэж байгаагаар маш аюултай, нэг нь довтолгооны, нөгөө нь хамгаалалтын зэвсэг юм. Гэхдээ маш нарийн нийлмэл технологитой зэвсэг үйлдвэрлэх эрхийг хэн нэгэнд олгоно гэдэг бол маш том алхам. Бид маш хянуур, нухацтай хандах ёстой."

Вашингтон Киевт Патриот системийн технологи эсвэл Томахок далавчит пужин нийлүүлэхийг зөвшөөрөөгүй гэдгийг Трамп хэлээд, ийм боломж бий гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16