Spotify компани пүрэв гарагт хэрэглэгчдэд тоглуулах жагсаалтаа (playlist) илүү өөрчилж тохируулах боломж олгох “User Notes” (Хэрэглэгчийн тэмдэглэл) хэмээх шинэ боломжийг танилцууллаа. Энэхүү боломж нь хэрэглэгчдэд тухайн дуу бүрт өөрийн тэмдэглэлийг нэмэх боломжийг олгож байгаа юм.
Spotify-ын мэдээлснээр энэхүү шинэ боломж нь хэрэглэгчдэд дуртай дуунууддаа хувийн тайлбар нэмэх, тухайлбал, яагаад тэр дууг жагсаалтад оруулсан эсвэл анх хэзээ сонссон тухайгаа тэмдэглэхэд зориулагджээ.
Энэхүү шинэ боломж нь Spotify-ын хувьд сонсдог дуутайгаа холбоотой дурсамжуудаа хадгалах боломжийг олгож, тоглуулах жагсаалтыг илүү хувийн шинжтэй болгохоор зорьж байгаа аж. Мөн бусад платформ дээр байдаггүй, өдрийн тэмдэглэл хөтлөхтэй адил энэхүү функц нь зөвхөн шинэ дуу хайж олохоос цаашгүй байсан хэрэглээг өөрчилж, Apple Music болон YouTube Music зэрэг өрсөлдөгчдөөсөө ялгарахад тусалж байгаа юм.







Гадаад



